Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-07-02
 ЭМЧ НАР ЦАЛИНГАА 2 ДАХИН НЭМЭХИЙГ ШААРДАЖ ЖАГСАЖ БАЙНА

Сүхбаатарын талбайд Монголын Эрүүл мэндийн салбарын 56,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтны төлөөлөл  цалингаа хоёр дахин нэмэхийг шаардан, жагсаал зохион байгуулж эхэллээ.

 Тэд  улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтан төдийгүй нийт эмч ажилтны цалинг 2 дахин нэмэгдүүлэх, энэ шаардлагыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна.

Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлээс ХНХ-ын сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд болон Засгийн газарт эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч, эргэж хариу өгөөгүй байна. Мөн эрүүл мэндийн салбарынхан ковид19 цар тахалтай тэмцэн ажиллах явцдаа халдвар авч олноороо өвдөж эмээ авч чадахгүй байдалд орж байгаа хэлж байв. Тиймээс шаардлагынхаа хариуг нэхэж, ийнхүү жагсаал зохион байгуулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ