Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-07-28
Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.
 
Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC замын уулзвараас Дүнжингаравын гудамж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил /Богд уулын арын зам/ 2023 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
 
Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй 2 эгнээ 0,81 км урт авто замд 2 талдаа 1,5 м өргөнтэй явган хүний зам хийх, хашлага шинээр суурилуулах, далан суурийн материал солих, шинээр асфальтбетон хучилт хийх, тэмдэг тэмдэглэгээ болон инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөж түвшин тааруулах зэрэг ажлууд хийгдэнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ