“Алтан цом”-ын барилдаан аравдугаар сард эхэлнэ
Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын барилдаан 10 дугаар сард эхэлнэ.
1. “Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
2. Багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023.08.20 дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд хүргүүлнэ.
3. “Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ 8 багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан 8 баг нь дараагийн шатны барилдаанд оролцоно.
4. Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана.
5. Хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан 2 баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан 8 баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
6. Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20,0-200,0 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.
7. Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны 08-р сарын 20-ны дотор ирүүлнэ.
8. Мөн дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны 08-р сарын 20-ны дотор хүргүүлнэ.
Хавсралт
“Алтан цом”-ын барилдааны 2-р шатанд шалгарсан 16 багийг барилдах бөхчүүдийн цолыг харгалзсан оноогоор дүгнэж 1-16 багийн жагсаалтыг гаргана. Жишээлбэл: Начин цолтны оноо 5 бөгөөд Булган аймаг 7 начин цолтон багтаа оруулбал нийт 35 оноотойгоор жагсаалтад орно.
1. Дархан аварга 12 оноо
2. Даян аварга 11 оноо
3. Улсын аварга 10 оноо
4. Улсын арслан 9 оноо
5. Улсын гарди 8 оноо
6. Улсын заан 7 оноо
7. Улсын харцага 6 оноо
8. Улсын начин 5 оноо
9. Аймгийн арслан 4 оноо
10. Аймгийн заан 3 оноо
11. Аймгийн харцага 3 оноо
Дээрх оноогоор багуудын жагсаалтыг 1-16 хүртэл гарган 4 хэсэгт хуваан барилдуулж хэсгээс эхний 2 баг нь дараагийн шатанд шалгарч барилдана гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.