Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-08-01
Сарлагийн баяр”-ыг 8 орны 200 гаруй жуулчин үзэж сонирхлоо

Өвөрхангай аймагт жил бүр таван төрлийн эвент зохион байгуулдгийн нэг нь “Сарлагийн баяр” юм.

Монгол сарлагийн онцлог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг танилцуулах зорилготой “Сарлагийн баяр” бэсрэг наадмыг энэ жил Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт 14 дэх жилдээ зохион байгууллаа.

Мөн Хужирт сумын нутагт  “Монгол эсгий урлалын баяр 2023” аялал жуулчлалын эвент арга хэмжээ боллоо. Уг эвентийн үеэр эсгий хийх, сүү хөөрүүлэх, хөхүүрийн айраг бүлэх, тогоо нэрэх зэрэг нүүдэлчин ахуйн соёлыг сурталчилж, үндэсний бөхийн барилдаан, хурдан дааганы уралдаан, үндэсний хувцастай хүүхэд болон сайхан хос шалгаруулалт, дэмбээ, морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах тэмцээн зэрэг сонирхолтой уралдааныг зохион байгуулав.

Үндэсний хэв маяг бүхий өвөрмөц арга хэмжээнүүдийг гадаадын 200 гаруй жуулчин хүрэлцэн ирж сонирхлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ