Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-08-01
Польшийн Крушынианы хотноо Татаарын наадамд оролцов

Польшийн Крушынианы хотноо 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан татаарын 15 удаагийн Сабантуй наадамд Варшав дахь ЭСЯ оролцов. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж наадмын албан ёсны нээлтийн үеэр наадмыг зохион байгуулагчдад баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв.

Дээрх наадамд оролцсон ардын урлагийн “Монгол аялгуу” хамтлагийн тоглолт үзэгчдийн талархлыг хүлээв.

Сабантуй наадамд оролцсон нь монголчуудын соёл уламжлалыг танилцуулах, манай улсыг чиглэсэн аялал жуулчлалыг дэмжих, хоёр ард түмний түүхэн  харилцааг илтгэн харуулахад чиглэж байснаараа чухал ач холбогдолтой байв.

 Монголын Их Гүрний хожуу үеийн ханлигууд 14 дүгээр зуунаас эхлэн татаарууд ирж, Польш, Литвад суурьшин, Польшийн тусгаар тогтнол, батлан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ