Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2021-07-12
Н.Алтан
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СҮҮЛИЙН 2 ХОНОГТ АВТЫН ОСЛЫН УЛМААС 5 ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт  2 хүн гэмтэж, нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь хохирсон байна.

Тодруулбал 2021 оны долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 518 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 316 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 97 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслээ тойрч харах, орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж аян замд гарах, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ