Үерийн улмаас зорчих хөдөлгөөнийг түр хаагаад байна
2023 оны 08 дугаар сарын 02-ны 07:30мин байдлаар улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаасан хэвээр байна.
Та бүхэн тус чиглэлд зорчихгүй байна уу!
Нарийн гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж эвдрэл үүссэн байдалтай байна.
Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104 жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна.
Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр нарын холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.