Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-08-02
Говь-Алтайн аймгийн 100 жилийн наадамд Улсын аварга О.Хангай түрүүллээ

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын үндэсний  бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглолоо. Бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын аварга О.Хангай, Улсын арслан М.Бадарч тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой 110 гаруй бөх зодоглож, монгол түмнийг баясгав.

Алтай нутгийн баяр наадмын бөхийн барилдааны их шөвгийн дөрөвт:

  • Улсын аварга О.Хангай
  • Улсын заан Д.Анар
  • Улсын заан Б.Бат-Өлзий
  • Улсын харцага Б.Цэдэнсодном нар үлдсэн.

Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Улсын харцага Б.Цэдэнсодномыг амлан авч, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын заан Д.Анар, Ховд  аймгийн харьяат Улсын заан Б.Бат-Өлзий нар тунаж барилдахаар боллоо.

Улсын заан Б.Бат-Өлзий Улсын заан Д.Анараар долоо давж, тэргүүн байрын төлөө хүч үзэхээр болов.   

Үзүүр түрүүнд Ховд аймгийн хүчтэнүүд болох Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий нар үлдэж, аварга О.Хангай найм даван түрүүллээ. Улсын заан Б.Бат-Өлзий долоо даван үзүүрлэлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ