Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2021-07-11
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ШАВЬЖТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газруудад навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавжууд болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжууд илэрчээ.Тиймээс агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1,938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га, нийт 2,688 га талбайд тэмцлийн ажил явагдаж байна.

Ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын “Сайхан ойн төлөө” ХХК  гүйцэтгэж байна.

Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг бөгөөд Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ