Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-08-04
Гурав хоногийн хугацаанд 50 мянган хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдлаа

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд "E-MONGOLIA" системээр дамжуулан бүртгэлээ хийлгээд байна.

Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Тэгэхээр нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулжээ.

Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,

- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх,

- Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстойг анхаарна уу.

Бүртгэлд хамрагдалтыг www.parent.edu.mn линкээр орж үзэх боломжтой гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ