Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-08-06
 Дарь эхэд буусан үерийн улмаас 4 хүн амиа алдлаа

Өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд Нийслэлд орсон хүчтэй аадрын улмаас үүссэн үерт арван сартай хүүхэд урсаж, 15 насны хүү гэртээ эндэж, 2 иргэн тогонд цохиулж амиа алдлаа.

Арван сартай хүүхэд аав ээжтэй машинтай явж байх үедээ үерт өртсөн гэдгийг Гэмтлийн эмнэлгээс цагдаагийн байгууллагт мэдээлснээр хүүхдийг эрэн хайж, машин усанд өртсөн газраас нэг км орчмын зайд цогцсыг нь олсон байна.

БЗД-ийн 21-р хороо, “Бага дарь эхэд цахилгаанд цохиулсан хүмүүс байна” гэх мэдээллийн дагуу БЗД-ийн цагдаагийн хэлтсээс ослын газарт очиход Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн М (Эм, 60 настай), иргэн О (Эм, 28 нас) нар цахилгаанд цохиулж, нас барсан байжээ.

Үерт өртсөн 70 гаруй айлыг самнаж, нөхцөл байдлыг тодруулах явцад 15 орчим насны хүүхэд гэртээ үерт өртсөний улмаас нас барсан байдалтай олдов. 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж,  246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт автжээ. 

Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 520 орчим алба хаагч, 138 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ