Цаг агаар
Валютын ханш
Спорт
2021-07-11
НАГОЯ БАШЁГ ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ, ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ НАР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.07.10) явагдлаа. Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн гуравт эрэмбэтэй Тобизарүтай барилдаж, долоо дахь даваагаа авч, ганц ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүний адилаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон даваатай, маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Котоэког давжээ.

Одоогийн байдлаар Нагоя башёг Хакүхо, Тэрүнофүжи нар долоон даваа, нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол тэдний араас зургаан даваа, нэг унаатай Котоновака, таван даваа, хоёр унаатай зургаан бөх байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ