Нийгмийн даатгалын эрх зүйн шинэчлэл талаар ахмадуудын төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг
Нийгмийн даатгалын эрх зүйн шинэчлэл, ахмад настны тэтгэврийн талаар мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн ахмадуудын төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ренчиндорж нар уулзалтад оролцож, ахмадуудын сонирхсон асуултад хариулт өгсөн.
УИХ хаврын чуулганаар хэлэлцэн баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон намрын чуулганаар хэлэлцэх Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн онцлох зохицуулалт хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцууллаа.
Удаан хугацаанд хүлээгдэж байсан хуулиуд батлагдаж, нийгмийн даатгалын эрх зүйн шинэчлэл хийсэнд болон дээрх таван хуульд тусгасан зохицуулалтууд олны хүлээлтэд нийцсэнд талархаж буйгаа ахмадууд илэрхийлсэн.
Түүнчлэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулж ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг арилгах алхам хийсэнд баяртай байна гэлээ.
Тэд мөн ахмад настны тэтгэврийг өвлүүлэх асуудал болон тэдэнд мэдээллийг ойлгомжтой зөв хүргэх талаар санал шүүмж хэлсэн юм.
Эх сурвалж:
Бусад мэдээ
Нийтийн албанд томилогдох 760 иргэний мэдүүлгийг хянан шалгав
Мэдээ
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайн ан хийх гэж байсан иргэдийг саатууллаа
Мэдээ
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг баривчилж албадан гаргалаа
Мэдээ
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.