Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-08-08
Үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил гуравдахь өдрөө үргэлжилж байна. Хор уршгийг арилгах, сэргээн босго ажилд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 22 байгууллагын 800 гаруй алба хаагч, 140 тээврийн хэрэгсэл, техниктэйгээр ажиллаж, өчигдөр буюу 7-ны өдрийн 21:00 цагийн байдлаар нийт 230 айл өрх, 15 аж ахуйн нэгжийн хашаанд хуримтлагдсан 2,875 тн лаг шаврыг 115 удаагийн тээвэрлэлтээр зөөж цэвэрлэн, 131 удаагийн тээвэрлэлтээр 2,575 м.куб дайргыг зөөж, үерийн даланг сэргээн босгож, өндөрлөх ажлыг зохион байгууллаа.
 
Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 102 айл өрх, албан байгууллагын хашаа, зам зэрэг 61.000 м.кв талбайд гадна орчны халдваргүйжүүлэлтийг, гэр, байшин, үйлдвэр, үйлчилгээний нийт 51 байшин, барилгад 2500 м.кв дотоод орчны халдваргүйжүүлэлтийг буюу нийт 63.500 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийсэн юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ