Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2023-08-08
Сэрэмжлүүлэг

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр  өнөөдөр буюу 08-ны өдөр  баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд:

- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,

- Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,

- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,

- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх,

- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,

- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ