Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-08-08
Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна
Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангана уу. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэе.
 
- Таны ойр орчимд хөрсний гулгалт, үерийн улмаас хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас, цахилгааны тоолуурын хайрцаг, самбар байгаа бол ойртож болохгүй,
 
- Өндөр хүчдэлийн цахилгааны тулгуур шон, дэд станц, цахилгааны тоолуурын хайрцагны ойролцоо тогтсон уснаас хол байх,
 
- Газар шорооны ажлыг кабель шугамын тодруулга хийлгэхгүйгээр дур мэдэн хийхийг хатуу хориглоно,
 
- Цахилгаан оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн компаниар яаралтай засуулж, аюулгүй болгоорой,
 
- Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх,
 
- Цахилгааны ил гэмтэл, эвдрэл байвал 70047004 утсанд болон харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангаарай.
 
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ