Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-08-09
Үерт өртсөн айлуудын хашаан дахь лаг, хагшаасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна

Үерийн гамшгийн дараах сэргээн босголт, цэвэрлэгээний ажил үргэлжилж буй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны төв зам, нүүрний эгнээний айлуудын хашаан доторх лаг, хагшаасыг ачиж, цэвэрлэсэн бол өнөөдрөөс хоёр, гуравдугаар эгнээний айл өрхийн шавар, хогийг цэвэрлэж байна.

Энэ талаар УБЗАА-ны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Цэвэрлэгээнд 114 тээврийн хэрэгсэл, 1039 албан хаагч дайчлагдан ажиллаж байгаа. Тухайлбал, УБЗАА-тай гэрээт 18 байгууллага, Хот тохижилтын газар, Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Онцгой байдал, ГУББГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй. Нэгдүгээр эгнээ буюу төв замын 200 гаруй айлаас 2500 гаруй тонн лаг, шавар тээвэрлэсэн. Одоо хоёр, гуравдугаар эгнээний айлуудын хашааны лаг, хагшаас болон бусад хогийг тээвэрлэж байна. Айлуудын лаг, хог харьцангуй их байгаа бөгөөд нэг айлаас дунджаар 5-10 “Хово” машин хог хаягдал гарч байна.  Лаг, хагшаасыг цэвэрлэсний дараа ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ” гэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас 25 машин механизм болон зам талбайн 100 гаруй үйлчлэгч, жолооч, инженер ажиллаж байна. Тус газрын ерөнхий инженер С.Батболд “Өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд нийт 12 “Хово”-той ажиллаж, нэг “Хово”  нь дунджаар 5-6 рейсээр лаг, хагшаасыг тээвэрлэсэн. Өчигдөр шөнийн 01:00 цагийн үед нүүрний эгнээний сүүлийн айлын лаг, хагшаасыг цэвэрлэж дууслаа. Өнөөдрөөс ийнхүү хоёр, гуравдугаар эгнээний айлуудын лаг, хагшаасыг цэвэрлэж эхлээд байна” хэмээлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ