Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-08-11
Тарваган тахал өвчнөөс сэргийлэхэд иргэнтаны оролцоо нэн чухал...

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр 2023 оны байдлаар Монгол Улсын 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын нутагшмал голомттой, 15 аймгийн 81 суманд хүний өвчлөл гарах эрсдэл маш өндөр байна. Он гарсаар буюу 2023 онд Говь-Алтай аймгийн Бугат сум, Улаанбаатар хотод /Хэнтий аймгаас зөөвөрлөгдсөн/ хоёр тохиолдол бүртгэгдсэн.

2023 оны наймдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ЗӨСҮТ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Иймд тарваган тахал өвчнөөс сэргийлж, эрсдэлт үйлдлээс татгалзаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагана уу?

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ