Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-08-11
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьц үгүйсгэгджээ

Өчигдөр буюу 2023 оны наймдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцод ЗӨСҮТ-д хийсэн Молекул биологийн шинжилгээ /PCR/-ээр үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй тул онош наймдугаар сарын 10-ны 23 цагт үгүйсгэгдлээ гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.

Тарваган тахал өвчнөөс сэргийлье!

- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;

- Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;

Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ