“Ойн дагалт баялгийн хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагууд түвшин тогтоох үзлэгт хамрагдаж эхэллээ
“Ойн дагалт баялгийн хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагууд түвшин тогтоох үзлэгт хамрагдаж эхэллээ. Тус үзлэгт хамрагдаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам”–ын дагуу ойн баялгийг ашиглаж буй ойн мэргэжлийн байгууллагуудад түвшин тогтоох үзлэгийг 2023 оны наймдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ойн газрын даргын тушаалын дагуу зохион байгуулагдана.
Уг ажлын хүрээнд 2023 оны наймдугаар сарын 01-ээс наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Ойн дагалт баялгийн хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад түвшин тогтоох үзлэг хийгдэж байгаа тул ойн мэргэжлийн байгууллагууд үзлэгтээ хамрагдана уу.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэгт хамрагдаагүй ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Бусад мэдээ
Нийтийн албанд томилогдох 760 иргэний мэдүүлгийг хянан шалгав
Мэдээ
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайн ан хийх гэж байсан иргэдийг саатууллаа
Мэдээ
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг баривчилж албадан гаргалаа
Мэдээ
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.