“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох Үндэсний Олимпын Хороодын багийн ахлагч нарын хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд боллоо.
Тус хуралд Зүүн Азийн бүс нутагт хамаарах Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцсон бөгөөд хурлын үеэр наадмын бэлтгэл ажлын явцыг танилцуулж, тулгарч буй асуудал байгаа эсэхийг нягталж, юуг анхаарах, хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Маргааш орой “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн ёслол болно.
Иймд бэлтгэл ажлын хажуугаар тус наадмын хамгийн чухал арга хэмжээ болох нээлтийн ёслолд гол анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй гэж Зүүн Азийн олимпын хорооны Дүрэм болон спортын хорооны дарга Вэй Дайшунь онцолсон юм.
Өдөр 12 цагт “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох Үндэсний Олимпын Хороодын багийн ахлагч нар Олимпик хауст зочилно гэж “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.