Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-08-16
Гэмтлийг хугацаанаас нь өмнө бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холболоо

Энэ сарын 13-ны өдрийн 22:40 цагаас 23:10 цагийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын нутгаар хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд 110 кВ-ын Хархорин А, Хархорин Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл тулгуур (ПБ110-8 маркийн 5 ширхэг төмөр бетон) хугарч, 7 аймаг, 57 сумдын 45320 хэрэглэгч, 5256 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.

110 кВ-ын Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэл устгах, сэргээн засварлах ажлыг 2023 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 06:37 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 17:34 цагийн хооронд ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт  96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр 43 цагт амжилттай гүйцэтгэж, хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг төлөвлөсөн хугацаанаас өмнө цахилгаан эрчим хүчинд холболоо гэж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ