Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-08-16
Д.Сумъяабазарт шинээр газар олгох захирамж гаргахгүй байх үүрэг өгчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 24 асуудал хэлэлцсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өнөөдрийн хуралдаанаар үерийн гамшигтай холбогдуулан цаашид нийслэл Улаанбаатар хотыг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Сүүлийн үед үер усны аюул ойр ойрхон тохиож буйтай холбогдуулан газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулж буй суурь хуулиудыг бүхэлд нь өөрчлөхөөр болсон. Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэл, аймаг сумаас газар олголтыг зохион байгуулсны улмаас сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд газрын төлөвлөлт, зохион байгуулалт алдагдсан. Ийм учраас Газрын тухай хуулийг багцаар нь Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон миний бие хамтарч УИХ-ын намрын чуулганд өргөн барих үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.

Хууль эрх зүйн шилжилт хийх гэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргад шинээр дахин газар олголтын захирамж гаргахгүй байх үүрэг даалгавар өгсөн.

Мөн давтамжтай болсон үерийн гамшгийн хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгасан. Энэ дүгнэлтийн дагуу голын ай савд, усны урсцыг хааж боож барилга барьсан, гамшиг учруулсан аж ахуйн нэгжүүдийг иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ