“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-өөр нийслэлд 4 цэцэрлэг, 3 сургуулийн дулаалгын ажил хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар:
-Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Жавхлант хүслэн” ХХК хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.
-Баянзүрх дүүргийн 169 дүгээр цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Тэгш бүрэн констракшн” хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.
-Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Эм Ди констракшн” ХХК хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.
-Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Ройк пойнт” ХХК хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.
-Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн дулаалгын ажлыг “Хөвсгөл булаг” ХХК хийж гүйцэтгэж, 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
-Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн дулаалгын ажлыг “Идэр нумт” ХХК хийж гүйцэтгэж, 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
-Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор /77 дугаар/ сургуулийн дулаалгын ажлыг “Долоон болдог” ХХК хийж эхлүүлж, 10 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.