Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-08-18
ЭМДЕГ: Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах сургалт үргэлжилж байна

Эрүүл мэндийн ерөнхий газраас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхныг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна.

Сургалтын эхнийхийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт энэ сарын 10-11-нд зохион байгуулж баруун бүсийн найман аймгийн эрүүл мэндийн даатгалын ажилтнууд, аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн 90 гаруй хүнийг хамруулсан бол өчигдөр /2023-08-16/-өөс Төвийн бүсийн сургалт Орхон аймагт эхэллээ.



НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр орон нутагт зохион байгуулж буй сургалтаар ЭМДҮЗ-ийн 2023 оны зургадугаар сарын ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн тогтолцоогоор орсон өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллийг өгч буй юм.
Энэ удаагийн шинэчлэлд алслагдсан сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутагт үзүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд бүсчлэлийн коэффициентыг (Баруун бүс-1,15, Хангайн бүс-1,1, Төвийн бүс-1,05, Зүүн бүс-1,05, Улаанбаатар-1) тохируулж өгсөн юм. Ингэснээр баруун бүсэд байршиж буй эрүүл мэндийн байгууллагууд нь Улаанбаатар хотод байршиж буй эмнэлгүүдээс 15 хувиар илүү тарифаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн үг юм. Иргэн оршин байгаа газраа санхүүгийн ямар нэгэн эрсдэлд оролгүйгээр шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхижуулахад анхаарч буй юм.



ЭМДЕГ-аас зохион байгуулж буй шинэчилсэн тогтоол журмыг танилцуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг олон улсын  жишгийн дагуу онол, практик хослуулан тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, багт хуваагдан бодит кэйс дээр ажиллаж, ойлголтын зөрүүг арилгах зэргээр үр дүнтэй арга ашиглан зохион байгуулж бйагаагаас гадна ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын холбогдох албаныхан, ДЭМБ-ын зөвлөх зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй баг явуулж байгаа тул орон нутгийнхан өөрсдийн үйл ажиллагаанд шаардлагатай олон сэдвээр мэдээлэл сонсож, зарим асуудлаа газар дээр нь шийдүүлэх боломж бүрдэж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ