Цаг агаар
Валютын ханш
Спорт
2021-07-16
БНХАУ ТОКИОГИЙН ОЛИМПОД ХАМГИЙН ОЛОН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГ ИЛГЭЭНЭ

БНХАУ ирэх 7 хоногт эхлэх Токио 2020 зуны олимпын наадамд 777 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдаа  оролцуулна. Ингэснээр Хятад улс Токиогийн Олимпод хамгийн олон хүнтэй баг оролцуулсан улс болох юм байна.

Хятадын Олимпын хорооны мэдээлснээр олимпд оролцох 431 тамирчинг Спортын ерөнхий хорооны дарга Гоу Жонгвен ахлах юм байна. 431 тамирчны 24 нь олимпын аварга, 30 нь гадны улсын дасгалжуулагчид бүрэлдэхүүнд багтаж байна.

Мөн Бээжингийн төрийн зөвлөлийн дэд сайд болон Коммунист намын өндөр албан тушаалтанг 2016 оны Рио де Жанейрогийн олимп, 2018 оны Пёнчаны өвлийн олимпод Ши Жиньпины тусгай төлөөлөгчөөр илгээж байсан юм. Харин энэ удаад төрийн өндөр дээд төлөөлөгчөө Токио руу илгээх эсэхээ одоогоор зарлаагүй байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
a
[11]
a
Шинэ мэдээ