Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-08-18
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадмын медалийн талаар товчхон...

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатар 2023” Зүүн Азийн спортын наадмын хамгийн чухал зүйлсийн нэг бол амжилт, ялалтын батламж болсон медаль юм.

Спортын наадмын үзэл санаа, агуулгыг тусгасан уг медалийн эх загварыг дархан Б.Занабазар гарын ур , ухааны ур, мэлмийн ураа шингээн байж эзэн нь бахархан эдлэх эд хэмээн ихэд хичээн урлажээ.

Нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгдэх гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьсон уг медалийн эх загварыг бүтээхдээ деталь бүрийг зөвхөн гар урлалаар хийсэн нь ямар их үнэ цэнтэй бүтээл болохыг гэрчилнэ.

Дархан хүний бүтээл цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсөж байдаг шиг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадмын медаль тус наадмын аваргуудын хамгийн үнэ цэнтэй медалиудын нэг болно гэдэгт итгэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ