Цаг агаар
Валютын ханш
Спорт
2021-07-24
Н.Алтан
ТОКИОГИЙН ОЛИМПООС МОНГОЛЫН УЛСЫН АНХНЫ МЕДАЛИЙГ М.УРАНЦЭЦЭГ АВЧИРЛАА

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч сорьж буй гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн боллоо.

 Тэрбээр эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан бол хагас шигшээд Израилийн бөх Шира Широнаг өчилтөөр цэвэр ялж шөвгийн дөрөвт шалгарсан юм. Харин хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникид ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдаанд Португалийн бөх Катарина Костатай оноолт таарч, цэвэр яллаа. 

ДАШТ-ний алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гиннесийн дээд амжилтын эзэн, Гавьяат тамирчин М.Уранцэцэг өнөөдөр Токиогийн олимпоос хүрэл медалийн эзэн болсноор олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болж, олимп, ДАШТ-ний таван медалийн эзэн болж байна.

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ