Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-08-22
БНСУ-ын эмнэлгүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай

“Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд” энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд “Korea medical tourism-2023”  эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийг зохион байгуулна.

Энэ үеэр БНСУ-ын  нэгдсэн эмнэлэг, арьс гоо заслын эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг, шүдний эмнэлэг, нүдний эмнэлэг болон бусад нарийн мэргэшсэн эмнэлгүүд хүрэлцэн ирж үнэ төлбөргүйгээр зөвлөгөө  мэдээлэл өгөх юм байна. Өөрөөр хэлбэл,  БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай иргэдэд олон дамжлага шатлалгүйгээр БНСУ-ын эмнэлгүүдээр үйлчлүүлэх эмчилгээний аргачлал, зардал, хугацаа зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

Тиймээс та бүхэн БНСУ-ын эмнэлгүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл энэхүү https://forms.gle/Hj1cYWizUSAYmKu87 хүсэлтийг бөглөн илгээнэ үү.  Таны хүсэлтийн дагуу утсаар эргэн холбогдож, цаг захиалгыг баталгаажуулах болно.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ