Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-08-22
Монголын физикчдийн үндэсний сургалт, зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын нийт физикийн багш нарыг хамруулсан сургалт зөвлөгөөн энэ сарын 21-ний өдөр эхэллээ.

Энэ сургалт, зөвлөгөөнөөр физикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшлахуй болон суралцахуйд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, туршлага, хамтын ажиллагааг бэрхжүүлэн,  физикийн хичээлээр хүүхдийг хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Монгол Улсын ерөнхий боловсролын 859 сургуульд 1248 физикийн багш ажиллаж байна. Өнөөдрийн сургалт зөвлөгөөнд Ерөнхий боловсролын сургуулийн 750 физикийн багш, Боловсрол, шинжлэх ухааны газар,  шинжлэх ухааны мэргэжилтнүүд, их сургуулийн багш нар гээд 800 багш оролцож байна.

Нийт физикийн багш нарын 45.2 хувь нь эрэгтэй байгаа нь бусад судлагдахуунтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Эдгээр багш нарын 28,4 хувь нь 20-оос дээш жил ажилласан бол 1-10 хүртэл жил ажиллаж байгаа залуу багш 38,7 хувийг эзэлж байна. Зөвлөх зэрэгтэй 20 физикийн багш ажиллаж байна.

Монголын физикчдийн үндэсний сургалт, зөвлөгөөнөөс физикийн багш нарт зориулсан эмхэтгэл гаргах юм. Мөн Азийн Физикийн олимпиадын үеэр ашигласан хэмжих багаж хэрэгслийг ерөнхий боловсролын сургуулиудад хуваариалах бөгөөд үүн дээр ажиллах сургалтыг ч дараа дараагийн өдрүүдэд зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ