Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-08-22
НӨАТ-ын сугалааны азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу наймдугаар сарын 23-нд 13:00 цагаас  Е баримт апп болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдах гэж байна.

Иймд 2023 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Дархан-Уул аймаг 10.7%, Орхон аймаг 9.6%, Дорнод аймаг 7.7% Өмнөговь аймаг 7.1% байсан бол хамгийн бага нь Говь-Алтай аймаг 1.7% байжээ.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгодог билээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ