Э.ЦЭНДБААТАР КЕНИЙН ТАМИРЧИН НИКОЛОС ОКОНГО ОКОТТОЙ ТОГЛОЖ ЯЛЛАА
Боксын эрэгтэйчүүдийн 57 кг жингийн урьдчилсан буюу шилдэг 32-ын шатанд Э.Цэндбаатар Кенийн тамирчин Николос Оконго Окоттой тоглож яллаа.
Улаан булангаас гарсан Э.Цэндбаатар эхний үед ялсан ч хоёрдугаар үед шүүгчдийн санал Кенийн боксчны талд байлаа. Харин гуравдугаар үед шүүгчид манай тамирчны талд байв. Ингэснээр Э.Цэндбаатар шөвгийн 16-д Вьетнамын Нгуен ван Дуонтой долоодугаар сарын 28-ны 18:06 цагт тулалдахаар болж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.