Нийслэлийн Засаг дарга Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах түр арга хэмжээний тухай захирамж гаргаснаар 20 хоногийн хугацаанд авто машиныг тэгш, сондгой дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулахаар болж байна.
Тодруулбал наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14 хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна. Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-гоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд замын хөдөлгөөнд оролцуулна.
Харин тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-гоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-нд замын хөдөлгөөнд оролцуулахаар зохион байгуулна.