Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-08-23
Хувийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Тус хурлаар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням:

-Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байгаа. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн. Иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 цэг, явуулын 12 цэгээр  аравдугаар сарын 1-ний дотор суурилуулна гэв.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.ЖавхлантбаатарНийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлд нэмж 107 тээврийн хэрэгсэл ирсэн. Есдүгээр сарын 5-н гэхэд нэмж 100 ирнэ” гэдгийг хэлж байлаа. Мөн сургуулийн хүүхдийн автобустай холбоотой бэлтгэл ажлыг хангажээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ