Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-08-24
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тогтолцоог шинэчилнэ

Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын  байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна.

·       Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах;
·       Их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудыг хамтарсан хөтөлбөр болон шаталсан хэлбэрээр орон нутагт шилжүүлэн хичээллүүлэх;
·       Орон нутгийн политехник коллеж, их сургуулиудын салбар сургуулиудын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
·       Политехникийн коллежийн хөдөө аж ахуйн болон инженерийн хөтөлбөрт суралцагч нь үргэлжлүүлэн их сургуульд суралцах үед багц цагийг дүйцүүлэн тооцох тогтолцоог хэрэгжүүлэх;
·       Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын ХАА-н салбар дундын дадлагын баазыг байгуулах;
·       Хөдөө орон нутагт тэргүүлэх чиглэлээр мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнгарна гэж тооцжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ