Москва-аас Петербург руу нисэж явсан Вагнер группийн удирдагч Евгений Пригожиний хувийн онгоц өчигдөр орой үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт эгц доошоо газар луу унаж сүйрсэн байна. Уг онгоцонд Пригожинтой нийлээд 10 хүн байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн гэж Росавиация мэдэгдсэн байна.
Тодруулбал, Пригожингийн эзэмшдэг онгоц долоон зорчигч, гурван багийн гишүүдийн хамт Москвагаас Санкт-Петербург руу нисэж байгаад Тверь мужид осолдсон аж. Сүйрлийн газраас 10 хүний цогцос олдоод байгаагийн дотор Пригожины болон Вагнер группийн цэргийн удирдагч Уткин нарын цогцос байгааг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Мөн Telegram сувгаар түүний онгоцыг Оросын арми буудаж унагасан гэж мэдээлж байгаа ч одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй байна. Ослын шалтгааныг тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.