Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-08-24
Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан, тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг ирэх сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус чуулганыг угтан зохион байгуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах уралдаан, тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо. Уралдаан, тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага тус бүрээс шалгарсан 5 эрэгтэй, 3 эмэгтэй офицер оролцож байна.

Алба хаагчид цэргийн дүрмийн болон гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадварын уралдаанд оролцож, сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест бөглөж өрсөлдөнө. Мөн Буудлагын тэмцээнд оролцож бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд ур чадвараа сорьж, багийн тэмцээнд оролцож өрсөлдсөнөөр “Шилдгийн шилдэг залуу офицер” тодрох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ