Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-08-24
Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

2023 оны 7 дугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.

Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар шинэчлэн баталж байна.

Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40 долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ