Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий шингэн тарилга юм. Энэ нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтоох аж.
Энэхүү вакцин хийх заалт:
-6 сараас дээш насны бүх хүн,
-Жирэмсний 4 дэх долоо хоногтойгоос хойш
-Сүүлийн 2 хоног халуураагүй, биеийн байдал тогтвортой хүмүүс
-Вакцины ямар нэг харшил урвал, уналт таталт өгөөгүй
-Өндөг, тахианы махны харшилгүй хүмүүс
-Сүүлийн 1 сар өөр вакцин хийлгээгүй хүмүүс хамрагдана.
Хориглох заалт:
-Өтгөн хаталттай өвчтөн эсвэл хоол тэжээлийн дуталтай иргэн
-Зүрх судас, бөөр эсвэл элэгний цочмог эмгэгтэй өвчтөн
-Амьсгалын замын цочмог өвчтэй эсвэл бусад идэвхитэй халдварт өвчтэй хүн
-Сүүлийн 2 хоногийн дотор халуурсан өвчтөн
-Өндөг тахианы болон тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүн
-Нуугдмал өвчтэй болон жингийн илүүдэлтэй өвчтөн.
-Сүүлийн 1 жилийн хугацаанд таталтын шинж илэрсэн өвчтөнд вакцин хийх хориотой.