Цаг агаар
Валютын ханш
Спорт
2021-08-04
ТЕРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ ЯПОНЫ ИРГЭН БОЛЛОО

Шинээр ёкозүна цол хүртсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авсан гэж Японы хэвлэл Mainichi мэдээллээ.

Өдгөө 29 настай тэрээр Японы иргэншил авснаар өөрийн харьяалагддаг Исэгахама дэвжээндээ зодог тайлсныхаа дараа багшлах боломжтой болж байгаа юм.

Сүмо бөхийн 73 ёкозүна болсон Г.Ган-Эрдэнэ иргэншлээ солин Японы иргэн болсон тав дахь Ёкозүна болж байна. Түүний өмнө АНУ-ын Акебоно, Мүсашимарү болон Монголын Хакүхо, Какүрю нар Японы иргэн болж байв.

Өнгөрсөн долоодугаар сарын башёд 14:1 амжилтаар үзүүрлэсэн тэрээр бэртлийн улмаас доод зиндаа руу унасны дараа эргэн мэргэжлийн түвшинд гарч аваргалсан ховорхон түүхтэй нэгэн юм

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ