Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-08-25
Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын V хуралдаан болж байна

ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал БНХАУ-ын гаалийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, боомтын нэвтрэлтийг сайжруулахаар Хөх хотод болж буй Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны тавдугаар комиссын хуралдаанд оролцож байна.

Уг хуралдаанаар боомттой холбоотой 40 асуудлыг шийдвэрлэхээр тохиролцов.

Манай улс БНХАУ-тай гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд БНХАУ-ын Гаалийн байгууллагатай нягт уялдаатай ажиллаж, гаалийн холбогдох хяналтын талбайн бүтээн байгуулалтыг асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр боллоо.

Мөн үеэр химийн хорт болон тэсэрч дэлбэрэх аюултай бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн урвалж тээвэрлэх боомтуудыг тодорхой болгох саналыг Монголын талаас тавьж, Хятадын тал боомтын холбогдох чиг үүргийг өргөжүүлэхийг дэмжиж, хилийн боомтоор шаардлага хангасан импорт, экспортын бараа нэвтрүүлэхийг идэвхтэй дэмжихээ илэрхийлээд байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ