Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-08-25
Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагын 400 гаруй эмч, мэргэжилтэнд цахим сургалт хийлээ

 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Нийслэлд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлууд бүргэгдэж байгаатай холбоотой нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад цахим сургалт зохион байгууллаа. Сургалтаар тарваган тахал өвчний хариу арга хэмжээг зохион байгуулахад халдвар хамгаалал–аюулгүй ажиллагаа, тархвар судлал, эмнэл зүй, эмчилгээ, оношилгоо, салбар хоорондын хамтын ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.

Уг сургалтад ЭХЭМҮТ, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн тасаг, Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ