Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2021-09-07
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 16 ЦЭЦЭРЛЭГИЙН 24 БҮЛЭГ ЦАХИМ СУРГАЛТАД ШИЛЖЛЭЭ

Дархан-Уул аймагт өнөөдөр (2021.09.07) ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ирц 90 хувь, цэцэрлэгийн хүүхдийн ирц 43 хувьтай байна. Covid-19 илэрсний улмаас 16 цэцэрлэгийн 24 бүлэг цахим сургалтад шилжээд байгааг аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталсан. Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр, сургуулийн өмнөх боловсролд 4-5 насны хүүхдийг хамруулж, нэг ангид дээд тал нь 25 хүртэлх хүүхэд хичээллэнэ. Хичээл цахим болон танхимаар хосолсон хэлбэрээр орно. Хэрэв цэцэрлэгийн аль нэг бүлэгт халдварын тохиолдол бүртгэгдвэл тухайн бүлгийг тусгаарлах юм.

Цэцэрлэгийн нэг давхарт болон гурваас дээш ангид халдвар батлагдвал тухайн цэцэрлэгийн танхимын сургалтыг тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ