Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-09-01
Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 78.3 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай

Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн шинэчилсэн тооллого хийлээ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд өнөөдрийн байдлаар 1 сая 79 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 70 орчим хувь нь суудлын машин, 18.5 хувь нь ачааны машин, бусад хувийг нь автобус зэрэг машин эзэлж байна. 

Нийт тээврийн хэрэгслийн 78.3 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа бол 11.3 хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байна.

Монгол Улсын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг хийлээ. Шинэчилсэн бүртгэлд нийт 1540 орчим алба хаагч ажилласан. Улмаар бүртгэлтэй автомашинаас 204 мянгыг нь хассан. Учир нь тэдгээр автомашин сүүлийн 4 жил техникийн хяналтын үзлэгт ороогүй, 5-аас дээш жил татвар даатгалаа төлөөгүй байгаа юм.

Түүнчлэн зарим иргэн хүсэлтээрээ хасалт хийлгэсэн. Ингэснээр 12 орчим тэрбум төгрөгийн татварын өр үүсдэг асуудлыг цэгцэллээ.

Эх сурвалж: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ