Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-09-07
КОРОНАВИРУС МЭДРЭЛИЙН ЭСИЙГ ГЭМТЭЭЖ БОЛЗОШГҮЙ ТУЛ ОЙ ТОГТООЛТЫН ДАСГАЛ ТОГТМОЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсний дараа зарим хүүхэд болон бодисын солилцооны эмгэгтэй хүмүүст өвчний шинж тэмдгүүд удаан үргэлжлэх тохиолдол ажиглагджээ.

Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст толгой өвдөх, ядрах, үс унах, сэтгэл гутралд автах, мартах зэрэг 50 гаруй шинж тэмдэг илэрч байгаа. Эдгээр шинж тэмдэг 4-6 сар, зарим хүнд нэг жилийн хугацаанд үргэлжлэх ч тохиолдол байна. Эдгэрсний дараа шинж тэмдгүүд удаан үргэлжлээд байвал эмчид хандах хэрэгтэй.

Мөн эдгэрсний дараа хэвийн амьдралын горимдоо огцом биш аажмаар шилжих нь зөв. Зарим хүн толгой дүйнгэ болсон. Эмчээс юм асуухаар бодож суусан ч гарсан хойноо асуугаагүй гэдгээ санасан гэх зүйлсийг хэлж байна. Вирусийн сэртэн уураг хүний мэдрэлийн эд эсийг гэмтээсэн байх магадлалтай. Тийм учраас тархины үйл ажиллагааг сайжруулах, оюуны ухаан, ой тогтоолтыг дэмжих дасгал тогтмол хийх хэрэгтэй.

Түүнчлэн цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчин зэрэг бодисын солилцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс халдвар аваад эдгэрсний дараа шинж тэмдэг удаан үргэлжлэх хандлага ажиглагдсан" гэлээ.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ