Цаг агаар
Валютын ханш
УИХ
2021-09-02
НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЧЭЭ

Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулна.

Хэнтий аймагт буюу 18 дугаар тойрогт :

  • МАН-аас Ц.Идэрбат    
  • АН-аас Б.Гарамгайбаатар  
  • ШИНЭ намаас Д.Баатаржав   
  • ИЗНН -аас А.Бархүү  
  • Ард түмний олонхийн засаглал намаас Д.Чулуунбат  
  • Бие даан нэр дэвшигч М.Чингисхаан

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд :

  • МАН-аас Н.Батшугар 
  • АН-аас Э.Бат-Үүл
  • ХҮН-аас Б.Найдалаа
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
  • ШИНЭ намаас Ц.Гантулга
  • ИЗНН-аас Ш.Гантулга
  • Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.

Нэр дэвшигчид энэ есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах юм. Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ