Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-09-06
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Цай Вэньруйг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэж, цар тахлын онцгой цаг үед хоёр талын хамтын ажиллагааг идэвхтэй хадгалахад чухал хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсад ажилласандаа баяртай буйгаа онцлоод өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны сайд болон Гадаад харилцааны яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласанд талархлаа илэрхийлэн, Монгол, Хятадын харилцаа болон ард түмэн хоорондын нөхөрлөлийг улам бататгахын төлөө цаашид ч хүчин чармайлт гарган ажиллахаа тэмдэглэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ