Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд "Сэтгэц, мэдрэл болон донтолтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ" сэдэвт сургалтыг энэ сарын 5-8-нд Баянгол дүүргийн ЭМТ-д зохион байгуулж байна.
Сургалтаар анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эмчилгээ, оношлогооны чадавхийг бэхжүүлэх, сэтгэц мэдрэлийн чиглэлээр мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн сургалтад хамрагдсан Баянгол дүүргийн 24 өрхийн эмч, эмнэлгийн ажилтан, харьяа байгууллагын 30 гаруй нийгмийн ажилтан, сувилагчийг сургагч багшаар бэлтгэгдэж байна.