СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амоксиклав-денк 1000мг/125мг эргүүлэн татаж эхэлжээ
Амоксиклав-денк 1000мг/125мг чанар алдагдсан учраас Монгол Улсын худалдаанаас эргүүлэн татаж эхэлсэн байна. Тодруулбал ДЭМБ-ын Эрт сэрэмжлүүлгийн системээс 2022 оны 06 дугаар сард үйлдвэрлэгдсэн, 27297 цувралын дугаартай Амоксиклав-денк 1000мг/125мг (1000 mg amoxicillin, 125 mg clavulanic acid) тунлагдсан нунтаг эмийг зах зээлээс эргүүлэн татах тухай мэдээллийг ирүүлсэн байна.
Тус цувралын дугаартай бүтээгдэхүүний савлагааны бүрэн бүтэн байдал алдагдаж, найрлагад өөрчлөлт орсон нь судалгаагаар батлагдсан учир Монгол улсын зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.