Нүүрсний гэх тодотголтой дуулиант хэргийн яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр болж байна.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна.
Тус шүүх хурал өнгөрөгч наймдугаар сарын 30-нд болсон шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шүүх хурлын товыг хойшлуулсан байдаг.